
Хамтлагийн ахлагч Д.Болд “Монгол поп” урсгал нэвтрүүлэн дэлхийн рок попын ертөнцөд Монгол нэрийг гаргахаар уран бүтээл туурвиж буй бол Ганаа мэргэжил бүхэн сайхныг мэдрүүлэхээр ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож буйг фенүүд нь цэнхэр дэлгэцнээс байнга хардаг. Харин хамтлагийн бусад гишүүд бизнесийн салбарт хүч үзэж яваа. Мээдээ хамтлагийнхаа ивээн тэтгэгчээр ажиллаж байсан “Монгол газар” компанид хүчээ өргөж яваа гэх. Харин Эба “Монгол газар шим” нэртэй компани байгуулан газар тариалангийн салбарт бизнес хийж байгаа гэлцдэг. Түүнчлэн рестароны бизнест хөл тавьсан тухай мэдээлэл тархаж байсан бол улс төрд карьер хөөх болсон тухай ч хэвлэлээр бичих нь бий. Хамгийн сүүлд Эба-г Ардчилсан намд гишүүнээр элсч, намын ерөнхий нарийн бичгийн дарга, нэр нэгт Д.Эрдэнэбатаас гишүүний батлахаа гардаж авсан тухай шуугьж байсан юм. Тэгвэл уран бүтээлээ үргэлжлүүлэн яваа дуучин Болд МАН-ын гишүүн гэдгийг фенүүдэд нь хэдийнэ мэдэх биз ээ.