Уэйн Рунигийн экс амраг өөрийгөө өмөөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.25-нд нийтлэгдсэн

Уэйн Рунигийн экс амраг өөрийгөө өмөөрчээ

“Манчестер Юнайтед”-ын хөлбөмбөгч Уэйн Руниг эхнэрээс нь салгах дөхсөн биеэ үнэлэгч тамирчны эхнэрийг хуурсандаа огт харамсдаггүй  гэжээ.

Хелен Вүүд гэгч бүсгүй өнгөрсөн жил хөлбөмбөгчтэй нэр холбогдож багагүй шуугиан дэгдээсний дараа олон нийтээс уучлал гуйж байсан юм. Эхнэрээ   гурван сартай жирэмсэн байхад Уэйн Руни биеэ үнэлэгчтэй сексийн харьцаатай байсан тухай дуулиан түүний нэр хүндэд багагүй нөлөөлсөн билээ. Эхнэр нь түүнийг уучилснаар дуулиан намдаж, долоо хоногт 200,000 фунт стирлингийн орлоготой хөлбөмбөгч хэвээрээ байгаа ажээ. Биеэ үнэлэгч Руниг олон найзтай нь уулздаг байсан гэж мэдэгдэж байсан ч хөлбөмбөгч эхнэртэйгээ урьд урьдынхаас илүү жаргалтай амьдарч байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж