“Өндөг”-өө хагалахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Өндөг”-өө хагалахгүй

Ардын намынханд гадны улс орнуудын төлөөлөгчөөс гадна Ардчилсан нам, Иргэний Зориг намынхан Монголынхоо төлөө гэх сэтгэлээр эвлэлдэн нэгдсэн эх орончдын анхны улс төрийн байгууллага бий болсны 90 жилийн ойн мэнд дэвшүүлжээ. Баярын хурлын үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өөрийн биеэр хүндэтгэлийн тайзан дээр гарч үг хэлсэн байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Бид хамтарсан Засгийн газарб айгуулан ажиллаж байна. Энэхүү хамтарсан Засгийн газар бэлэн хоол биш юм. Харин ч ард түмнийхээ төлөө хийх зүйл их байна. Өмнө нь эвслийн Засгийн газар гэдэг “өндөг”-өө алдан хагалж байсан. Энэ удаа уг “өндөг”-өө хагалахгүй хичээж байна” гэсэн юм. Ямартай ч хэл ам дагуулдаг хамтарсан Засгийн газар сайн ажиллахын төлөө хичээнэ гэдгийг Тэргүүн шадар сайд энэ үеэр онцолсон юм.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж