Сэтгүүлчдэд Бакиеваас захидал ирэв

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчдэд Бакиеваас захидал ирэв

"24.kg" агентлагийн сэтгүүлчдэд ерөнхийлөгч Бакиеваас цахим шуудан ирэв. Бакиевын нэрийн өмнөөс тэр захидалд ерөнхийлөгчийн бүрэн эрхээс татгалзахгүй гэж мэдэгдсэн ч улс орны байдлыг хянах чадваргүй болсон гэжээ. “Кыргызстан улсын ерөнхийлөгчийн хувьд би улс орны хэрэг явдалд хяналт тавих боломжоор хаагдлаа” хэмээн тэнд өгүүлсэн байна. Захидлын эзэн хэрэв улс оронд эмх журам тогтоохгүй бол үймээний хариуцлагыг сөрөг хүчин хүлээнэ гэсэн байв. Харин үүнээс өмнө замбраагүй байдлыг өмнөх засаг захиргаа хүлээх ёстой гэж сөрөг хүчин мэдэгдсэн билээ.
Дөрөвдүгээр сарын 7-ны орой Бишкект  зэвсэгт мөргөлдөөн гарч байх үеэр ерөнхийлөгч Курманбек Бакиев нийслэлээс гарч явжээ. Тэр өөрийн төрсөн нутаг Жалалабадад очсон нь тодорхой болсон ба яг хаана байгаа нь тодорхой бус байна. Удалгүй түүнийг телевизээр ярина гэж хүлээж байгаа юм. Өөөрийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг хангавал тэрээр огцроход бэлэн гэсэн нөхцөл тавьсан тухай албан бус мэдээлэл байгаа.
Дөрөвдүгээр сарын 7-ны орой сөрөг хүчин засгийн эрх авснаа зарласан ба арми, цагдаа, хилийн цэрэг сөрөг хүчнийг дэмжиж байна гэсэн юм. Киргизид дөрөвдүгээр сарын 6-нд эсэргүүцлийн ажиллагаа эхлэн дараа нь тэр нь хулгай дээрэм болон хувирсан байна. Тэд Засгийн газрын ордонд дайран орж  үнэ цэнэтэй зүйлийг зөөснөөс гадна байшинг шатаав. Ерөнхий прокурорын газар бүрэн шатсан байна. Хотын том дэлгүүрүүд тоногдлоо. Үймээний үеэр 80 орчим хүн алагдаж, 1000 гаруй хүн шархдаад байна.
Бишкект Бакиев ба түүний хамсаатнуудын байр, банкууд, компаниудыг шатааж цөлмөв. Мөн 200 орчим залуус дипломатуудын хотхонд нэвтрэн тонуул хийж байгаа гэнэ. Мөн хэдэн зуун хүмүүс төв холбооны байранд дайран орохоор зэхэж байна. Ерөнхий сайд асан Усеновын орон гэрийг  бас галджээ. Киргизийн нийслэлд оршин суугчид нь сайн дурын эргүүл зохион байгуулан тонуулчдыг дарахаар оролдож байна. 800 орчим хүмүүс сайн дураараа хэв журам сахиулагчдын эгнээнд бичүүлэн өөрсдийн  хөрөнгө ба хотын эмх журмыг сахиулахаар шийдсэн гэнэ. Тэд ханцуйдаа цагаан тууз зүүж, хүчний байгууллагатай  хамтарч ажиллах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж