
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ачаалал ихтэй байлаа. Үүнд Хэнтий аймгийн 13 сумыг хамарсан хүйтэн бороо орж, шуурсаны улмаас зургаан суманд 11 барилгын дээвэр хуурчээ. Мөн гурван гэр нурж, 213 толгой бог мал осгож үхсэн байна. Түүнчлэн 1400 гаруй бог мал уруудсанаас 500 толгой малыг тогтоожээ. Үүнээс гадна өчигдөр Баянхонгор аймгийн Байдрагын голын “Хөх цэрэг”-ийн гарамын ойролцоо Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу явж байсан 30 хүнтэй тээврийн автобус гол гаталж чадахгүй саатаад байна.
А.Зул