Тамхи татахаас өмнө зөвшөөрөл ав

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Тамхи татахаас өмнө зөвшөөрөл ав

1. Хоолоо үлээлгүй хөртөл нь хүлээ.

2. Хоолны өөх эсвэл идэж чадахгүй байгаа зүйлийг нулимж эсвэл сальфеткан дээр тавих хэрэггүй. Сэрээгээр авч тавагны хажууд тавина.

3. Ам завгүй байгаа үед хэзээ ч битгий ярь.

4. Хутгаар хэн нэгний эсвэл ямар нэгэн зүйлийг заах нь бүдүүлэг гэдгийг сануулъя.

5. Гарын цаас, амны алчуур нь таны хувцасыг муухай болгохоос хамгаална. Гэвч үүгээр гутлаа арчих эсвэл шүдээ өнгөлөх нь зохисгүй хэрэг.

6. Талхыг урж идэх нь хамгийн бүдүүлэг зан. Талхнаас жаахан хэсгийг авч масло өчүүхэн төдий түрхээрэй.

7. Мөн хоолоо амссаныхаа дараа нэмж давс хийх нь гэрийн эзэгтэйг доромжилсон хэрэг болно.

8. Хооллож дууссаныхаа дараа сэрээ халбагаа хамтад нь тавина. Гэвч тавгаа өөрөөсөө холдуулж болохгүйг санаарай.

9. Хэтэрхий их  архи уухаас татгалз.

10. Хооллосны дараа тамхи татахдаа гэрийн эздээс зөвшөөрөл авахаа бүү мартаарай.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж