Дээд шүүх МАХН-ын асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Дээд шүүх МАХН-ын асуудлыг хэлэлцэж байна

МАХН-ын нэрийг бүртгэх эсэх асуудлыг улсын Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар “Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Дээд шүүхээс МАХН-ыг бүртгэх асуудлыг түдгэлзүүлсэн захирамж гаргасныг хүчингүй болгож, МАХН-ын нэрийг бүртгэх асуудлыг яаралтай хэлэлцэнэ үү” гэх утга бүхий хүсэлтийг энэ сарын 20-нд Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 15.6 Үндсэн хууль зөрчсөн эсэхэд эргэлзсэн учир Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.  Энэ асуудлыг цэц зургадугаар сарын 15-нд болсон Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд, “Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэгт дурдсан заалт Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн арав дахь заалт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан юм. Тиймээс МАХН-ыг бүртгэх эсэхийг Дээд шүүх шийдэх үлдээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж