Спортын эмч нартай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Спортын эмч нартай уулзав

Хагас зуун жилийн түүхтэй спортын анагаах ухааны салбарынхан өчигдөр баяраа тэмдэглэлээ. Олимпийн наадам, ДАШТ, ААШТ болон олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд Анагаах ухааны салбарынхны оруулсан хувь нэмэр чамгүй их. Гурван үеийн төлөөлөл болсон спортын эмч нарыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр уг салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Н.Тарваа гуай салбарынхаа дээд шагнал болох эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, БТСГ-ын дээд шагнал “Алтан од” одонгоор шагнуулав. Мөн нэр бүхий 12 хүнийг урамшууллаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж