“Эрдэнэт” дэлхийн шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” дэлхийн шилдгээр шалгарав


Өнөөдөр Лондон хотноо “ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ”-гаас зохион байгуулсан “Уул уурхай, эрчим хүчний сайд нарын олон улсын зөвлөлгөө”-ний үеэр дэлхийн нэр хүндтэй шагнал болох “2010 оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан манай зууны манлай бүтээн байгуулалт,  Монголын №1 аж ахуйн нэгж -“Эрдэнэт” үйлдвэр шагналаа гардан авч байгаа юм байна. Мөн оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагын удирдлагыг “ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ”-гээс шилдэг менежерээр шалгаруулдаг.  Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг “2010 оны шилдэг менежер”-ийн шагналыг тус байгууллагаас хүртэж байна.

“ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ” өмнө нь ОХУ-ын газрын тос олборлогч “Роснефьт”, “Интеррибфлот”, Энэтхэгийн “Бензокэм Лайфсайнсэс ПВТ”, Казахстаны хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр, Беларус улсын “Белшина” зэрэг дэлхийн томоохон компаниудад дээрх шагналаа олгосон ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж