G8 ба НАТО-гийн саммит Чикагод болно

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

G8 ба НАТО-гийн саммит Чикагод болно

Их найм болон НАТО-гийн саммитууд 2012 онд Чикаго хотноо болно хэмээн “Chicago Tribune” сонинд  засаг захиргааны ойр эх сурвалж мэдээлсэн байна.

“Дэлхийн лидерүүд ирэх хавар Чикагод цугларан Афганистаны байдлын талаар ярилцах бөгөөд энэ тухайгаа ерөнхийлөгч Обама илгээлтдээ хэлнэ” хэмээн сонин бичсэн байлаа. Сонины мэдээгээр НАТО-гийн саммит тавдугаар сарын 15-20-ны дотор болж “Их найм”-ын уулзалттай давхцах ажээ.

Чикагод ерөнхийлөгч Обама олон жил ажилласнаас гадна тэнд түүний сонгууулийн төв байр байгаа нь уг сонголтод нөлөөлсөн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж