Испанид хятад гэмт хэрэгтний бүлгийг устгав

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Испанид хятад гэмт хэрэгтний бүлгийг устгав

Испанийн цаг­­даа­гийнхан угаал­гын цэгээр дамжуулан бохир мөнгө угааж байсан гэмт хэргийн бүлгийн 34 хятад хүнийг баривчилжээ.

Цагдаагийн мэдээгээр Хятадын дээрэмчид 1990-ээд оноос үйл ажиллагаа явуулан жилдээ 40 хүртэл сая еврогийн ашиг олж байсан гэнэ. Тэд Их Британи, Франц, Испани, Итали, Португалтид тамхи ба хувцасны хулгайн наймааны контейнерүүдийг илгээн мөнгө угааж байжээ. Мадрид, Барселон, Валенсия, Севилья зэрэг хотуудаас тэдний мэдлийн 10 сая еврогийн эд хөрөнгийг хураасан байна. Хятадаас ирсэн хүмүүсийн баримт бичгийг тэд хураан авч тэдний нэр дээр банкинд данс нээлгэн мөнгө гуйвуулдаг байжээ. Энэ бүлэг угаалгын газруудын сүлжээ болон хэдэн арван том компанийг хянадаг байсан гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж