
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг бүлгийн даргаараа томилсон байна. Ээлжит бус хуралдаанд нийт 41 гишүүн оролцсоноос 22 нь Ө.Энхтүвшин гишүүнийг МАН-ын бүлгийн даргаар сонгох нь зүйтэй хэмээн үзэж санал өгсөн бол 18 гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүний талд санал өгсөн байжээ. Мөн хүчингүй нэг саналын хуудас гарсан аж.
Ийнхүү бүлгийн хуралдаан дууссан ч үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болж байна. Уг хуралдаанаар бүлгийн дэд даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг тодруулах юм. Дараа нь үргэлжлүүлэн бүлэг ээлжит бус хуралдаанаа зарлаж, бүлгийн дэд даргыг сонгох сонгуулиа дахин хийх болоод байна.
Г.Дарь