
Уг холын зайн уралдаанд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг хамруулсан бөгөөд нийт 34 байгууллага, 200 гаруй иргэд хамрагдлаа. Иргэд хөдөлмөрчид маш их хөдөлгөөний дутагдалд ордог ялангуяа төрийн албан хаагчид, суудлын ажилтай хүмүүст нэг удаа ч болов өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хандахыг уриалсан энэхүү гүйлтэнд нэг албан байгууллагаас таван хүн оролцох ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.
Эрэгтэй эмэгтэй бөөн гараатай уг уралдаанд эрэгтэйчүүдээс тэргүнн байрыг Д.Сүхбаатрын нэрэмжит бүрэн дунд сургуулийн сурагч Бат-Оргил, дэд байр Ганбаяр, удаах байр Энхтөгс нар эзэлсэн бол эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг АНЭ-ийн эмч Оюун-Эрдэнэ, дэд байрыг мөн тус эмнэлгийн сувилагч Түмэнсүрэн, удаах байрыг Иргэний нисэхийн ажилтан Уранчимэг нар тус тус эзлэн байгууллага хамт олноо манлайллаа.
Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан уг нийтийн гүйлт нь Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ нэлээд онцлогтой аж.