
Мөн гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр давхар тохиох өдрийг хамтатган МАН-аас эх орны тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр бүтээл, залуу насаа зориулж намынхаа үйл хэрэгт идэвхийлэн зүтгэгч ахмад, дунд, залуу үеийнхнийгээ оролцуулсан 3 үеийн уулзалтыг зохион байгууллаа. Намын ажилтан, НАШБ-ын дарга нарын 3 үеийн энэхүү уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалтанд Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга Л.Мөнхбат, Баруун-Урт сумын засаг дарга Төмөрчулуун, Баруун-Урт сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Амарбаясгалан, Сүхбаатар аймгийн МАН-ын дэд дарга Хонгорзул нар оролцон хүрэлцэн ирсэн зочдод баярын мэндчилгээ дэвшүүлэн хундага өргөлөө.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн МАН-аас аймгийн МАХН-ыг удирдаж явсан үе үеийн дарга нарын тухай “Эргэн дурсахуй” хэмээх нэгэн номыг хэвлүүлэн гаргасанаа дуулгаж номын дээжээс зочдод тараалаа.
МАХН-ын намын үүр, хороог удирдаж явсан үе үеийн дарга нар, намын анхан шатны байгууллага болон намын ажилтнуудаас бүрдсэн 140 гаруй хүний хүлээн авалтанд сум бүрээс гурван хүн хүн оролцож байгаа аж.