Галзуу өвчний тоо буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Галзуу өвчний тоо буурахгүй байна

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын I дүгээр багийн “Зүүн Баянбулаг”, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын I багийн “Рашаант”, Баянхонгор аймгийн Баянлиг сумын IV багийн “Хөөврийн цахир”, мөн аймгийн Жинст сумын II багийн “Цагаан гол”-д галзуу өвчин гараад буй билээ.
Түүнчлэн галзуу өвчин газар авч, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын III багийн “Асгат”, “Зайсангийн хүр”, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Баян-Эрдэнэ” багийн нутаг “Дошгин”, Говь-Алтай аймгийн Шарга сумын IV багийн нутаг гараад байгаа төдийгүй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Жамсран уул”-ын өвөрт илрээд байна. Одоогоор галзуу өвчнөөр нийт хэдэн мал, амьтан өвчлөөд байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ. Дээрх газруудад гарсан галзуу өвчний цагийн байдалд өөрчлөлт ороогүй бөгөөд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж