Мото ЖП ангилал Нидерландад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Мото ЖП ангилал Нидерландад хүрэлцэн ирлээ


Түүхэн зам болох ТТ тойргуулгад ирэх амралтын өдрүүдээр Мото ЖП ангилалын ДАШТ-ий долоодахь гранпри явагдана. Нидерландын хувьд энэ жил бямба гарагт уралдааныг зохион байгуулна.  Уралдааны өмнө 125 ангилалын зарим мотоциклчид зарим сургууль болон коллежоор зочилж оюутан сурагчидтай дэлгэрэнгүй ярилцлагыг өрнүүлж, тэдний сонирхсон асуултанд хариултыг өгчээ. Гэвч мотоспорт сонирхогчдын анхаарал энэ үйл явдал бус, ДАШТ-ий тэргүүлэгчийн өрсөлдөөнд төвлөрөөд байгаа. Рэпсол Хонда багийн Кэйси Стөүнэр гурван уралдаанд дараалан түрүүлсэн амжилттайгаар Нидерландад зочилж байгаа юм.

Тэрээр нийлбэр дүнгээр 116 оноотой явж байгаа бол аварга хамгаалж байгаа Хорхэ Лорэнцо 98 оноотой, Италийн Андреа Довизиосо 83 оноотой удаалж байна. Харин домогт Валэнтино Росси одоогоор ердөө дөрөвдүгээр байранд 68 оноотой бичигдэж байгаа бол түүний ард яваа Дэни Пэдроса мөн гэмтлийн улмаас бямба гарагт болох уралдаанд оролцохгүй юм байна.

Кэйси Стөүнэр            Рэпсол Хонда багийн мотоциклч

Өнгөрсөн уралдаануудад үнэхээр гайхалтай, бүх зүйл сайн байлаа. Тэр тусмаа Силверстөүнд авсан ялалт бидний хувьд онцгой санагдаж байна. цаг агаараас шалтгаалаад энэ маш хүнд уралдаан болсон. Гэвч бид тэргүүлэгч нь хэвээр үлдэж чадсан. Дэлхийн аваргыг тэргүүлсэн амжилттайгаар энд ирж, бүх зүйл бидний талд байгаа ч энэ нь Нидерландад би ялна гэсэн үг биш. Бид цаашид ч шургуу хөдөлмөрлөсөөр байх болно. Өөрсдийн мотоциклоо ирэх уралдаанд хамгийн шилдэг нь байхын төлөө бид ажиллана. Тиймээс бид цаашид ч анхаарлаа алдахгүй байхыг хичээнэ.

Хорхэ Лорэнцо                Ямаха Рэсинг багийн мотоциклч

Силверстөүн тойргуулгад би алдаа гаргаж уралдаанаа дуусгаж чадаагүй. Урт хугацааны турш би эхний дөрөвт багтсан амжилтыг үзүүлсэн ч одоо дуусгавар болсон. Тиймээс бид ирээдүй харах хэрэгтэй. Магадгүй энэ нь биднээс дарамтыг бага зэрэг авч хаялаа. Мэдээж би осолдож, бэртэл авч, ялагдаж, хоёрдугаар байранд орохыг хүсэхгүй байна. тэргүүлэгчийн төлөө л өрсөлдөх болно. Үлдсэн бүх замуудад өөрийн бүх хүчээ дайчлах болно.

Нидерландын Гранпригийн практик өнөөдрөөс эхлэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж