Эрээнд монгол иргэд осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Эрээнд монгол иргэд осолджээ

БНХАУ-ын Эрээн-Бээжингийн чиглэлд  зорчиж байсан автобус, суудлын автомашинтай мөргөлдаж,  Монгол Улсын  таван иргэн  гэмтэж бэртсэн осол энэ сарын 20-нд гарчээ. Осолдсон автобусанд  Монголын таван эмэгтэй болон Испани, Швейцарийн иргэд зорчиж явсан аж. Тэд  гар, хөл, аарцагны яс гэмтэлтэй  Эрээний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Монгол иргэдийн гурав нь яаралтай мэс засалд орсон тул одоогоор биеийн байдал сайжирсан байгаа гэнэ. Харин хүнд гэмтсэн н.Баярмаа гэх эмэгтэй дахин хагалгаанд  орох шаардлагатай байгаа ажээ. Монгол иргэдэл яаралтай хийсэн мэс засал, бусад эмчилгээний зардлыг Хятадын захиргааны байгууллагаас гаргасан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж