Жош Смит солилцооны нэрсийн жагсаалтад багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Жош Смит солилцооны нэрсийн жагсаалтад багтжээ

Атланта Хокс баг өнгөрсөн улирлаас эхлэн багтаа өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Энэ үйлдлийн хамгийн том илрэл нь дасгалжуулагч Вүүдсэнийг халсан явдал байлаа. Харин одоо тэд багийн гол тоглогчдын нэг Смитийг солих гэж оролдож байна. Лигийн албаны хүний Яахуу Спортсд өгсөн мэдээллээр бол Атланта Хокс баг довтлогч Смитийг солих талаар ярьж эхэлсэн бөгөөд, Смит ч долоон жил хүчин зүтгэсэн багаа орхихдоо дургүйцэхгүй байгаа бололтой. Гэхдээ Смит өөрөө солих саналыг гаргаагүй ч, өмнө нь тэрээр найз нөхөддөө Сэлтикс, Нэтс, Рокэтс, Мэжик гэсэн багууд түүнийг сонирхож байгаа талаар хэлж байсан гэнэ. Юуны учир багийн гол тоглогчоо солих талаар хөөцөлдөж эхлэв гэдэг нь тун энгийн гаргалгаатай.

 5 жилийн 110 сая долларын гэрээтэй Жөү Жонсон явуулах нь тун хэцүү учраас хоёр жилийн 25,6 сая долларын гэрээтэй Смитийг солих нь илүү амар . тэгээд ч түүнийг сонирхох багууд Жонсоноос илүү бий. Тэрээр багийн лидер биш учраас аливаа нэг одтой нэгдлээ гэхэд ар талыг нь даах чадвартай тоглогч бөгөөд лидер болохын төлөө өрсөлдөөд байхгүй. Мөн хамгаалалт үнэлэгддэг тус лигт түүний блок самбарын тоглолт олон менежрийн сонирхолд үргэлж байсаар ирсэн. Тэд өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж байгаа гэж Дорнод бүсийн нэг багийн менежер өгүүлжээ. Тэдний дунд Двайт Ховардтай Орландо Мэжик багийн нэр дээгүүр явж байгаа. сайн хамтрагч хайж байгаа, мөн явуулах боломжтой өндөр үнэтэй тоглогч олонтой гээд Жошийг авах боломж Мэжикт илүү байгаа юм. тэгэхээр Жош Смитийн солилцоо энэ зундаа багтаад явагдах магадлал тун өндөртэй болохыг мэргэжилтнүүд онцолж байна. огтоос дулдаагүй байсан энэ солилцооны талаарх мэдээлэл сүүлийн үед гол сэдэв болж байна.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж