
Тунисийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гаригт 1987-2011 оны хооронд тус орныг удирдаж байгаад энэ жилийн хувьсгалаар албан тушаалаа алдсан ерөнхийлөгч асан Зин аль-Абидин бен Али түүний гэргий хоёрыг 35 жил хоригдох ялаар шийтгэсэн байна. Нэгдүгээр сарын 14-нд зугтсан Тунисийн лидерийн анхны шийтгэл нь энэ болж байна. Ерөнхийлөгчийн өргөөнүүдийн нэрээр “Сиди-Дриф”, “Карфаген” гэж нэрлэгдсэн зөвхөн хоёрхон хэргийг л шүүх авч үзсэн байна. Гэхдээ зөвхөн эхнийхээр нь тэдэнд ял оноожээ.
Экс ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёрыг улсын хөрөнгө идэж, валют ба үнэт эдлэлийг хууль бусаар завшсан гэж шүүгч Тухами Хафи үзлээ. Бен Али 1992 оноос хойш 16,4 сая динарыг (8,2 сая евро) хууль бусаар албан ёсны зарлиггүйгээр цалингаа нэмсээр идсэн гэж тооцов. Сиди-Дриф өргөөнөөс илрүүлсэн бэлэн мөнгө ба үнэт эдлэл нь 41,2 сая динар (20,6 сая евро), алтан гулдмай нь 750 мянган динарын (375 мянган евро) үнэтэй аж. Шүүхийн шийдвэрийн дагуу үүнийг төлүүлэхээс гадна Бен Алид 50 сая динарын, Трабелсид 41 сая динарын торгуул ноогдуулсан байна. Тунисийн La Presse de Tunisie сонин дүгнэлт хийхдээ, “Мөрдөн байцаалт нь ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай нарын авлига, зарлага, үрлэг, завшилтийн гайхмаар цар хүрээ, улсын мөнгө хөрөнгийн зориулалтын бус хэрэглээ” харуулж өглөө” гэжээ.
Шүүхийн шийдвэрээр “Карфаген өргөөний хэргийг” зургадугаар сарын 30-нд хэлэлцэхээр болжээ. Энэ хэрэгт зөвхөн бен Алийг хариуцуулсан бөгөөд түүнд мансууруулах бодисны хууль бус хадгалалт ба хэрэглээ, хулгайн наймаа мөн галт зэвсгийг хууль бусаар эзэмшиж байсан зэрэг хэргийг хамруулсан байв. Тэнд бас түүхийн үнэт зүйлсийн хууль бус эзэмшил хамрагджээ. Энэ бүгдийн цуглуулгыг экс ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийн олсон байна.
“Шийдвэр нь инээд хүргэхээр шоглоом энэ юм” гэж экс ерөнхийлөгчийн таван хүний бүрэлдэхүүнтэй өмгөөлөгчдийн багийн толгойлж байгаа Акрам Азурийн хэлсэнийг AFP иш татсан байна. Түүний хэлснээр шүүх хурал нь “Талуудын тэнцүү эрх, ялын шударга байх” бүх зарчмыг янз бүрээр зөрчсөн маягаар болжээ. Тийм ч учраас “Европын нэг ч шүүх энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учир” бен Али Саудын Арабаас чөлөөтэйгээр Европын холбоонд очлоо гэхэд элдэв саад байхгүй хэмээн өмгөөлөгч хэлсэн байв. Тухайлбал, шүүх эчнээ гээд бен Алид гадны өмгөөлөгч авахыг зөвшөөрөөгүй байв. Эхнэр гурван хүүхдийнхээ хоёртой нь цуг Эр-Рияд хотноо байгаа экс ерөнхийлөгч Бейрут дахь төлөөлөгч нараараа дамжуулан бүх ялалгааг эрс ууртайгаар үгүйсгэж байна. Мансууруулах бодис хэрэглэж байсныг тэрээр “Худал, хамгийн доод хэмжээний гуйвуулалт” гэх мэтээр нэрлэжээ.
Бен Алийн эсрэг 18 зүйл анги, 93 хэсгээр ял тулгасны 35 нь цэргийн шүүхийн эрх мэдлийнх байна. “Эх орноосоо уравсан”, “аллага ба тамлан байцаалт” гэх зүйл ангиар бол тэр цаазаар авахуулах ял сонсч магадгүй. Цэргийн гэмт хэргээр ерөнхийлөгч асаныг хожим шүүнэ гэдгээ цэргийн прокурорын төлөөлөгч Кадем Зин аль-Абидин мэдэгдсэн байна. Бен Али “Арабын хавар” үйл ажиллагаагаар зайлуулагдаад эчнээ шүүгдсэн анхны ерөнхийлөгч нь болж байна. Ногоо зардаг наймаачин Мохаммед Буазизийн Сиди-Бухид хотод өөрийгөө шатааснаар арванхоёрдугаар сарын 17-нд эхэлсэн олон нийтийн үймээний дараа сар өнгөрөөд нэгдүгээр сарын 14-нд ерөнхийлөгч огцорсноо зарлаад Саудын Аравид нисэн очсон юм. Франц түүний онгоцонд буух зөвшөөрөл өгсөнгүй.
1987 оны цэргийн эргэлтээс хойш ээлжгүй засгийн эрхэнд байсан бен Али тус оронд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй үйлдлийг эхлүүлжээ. Тэрээн энэ хугацаанд авлигын эсрэг тэмцэхдээ 110 төр, засгийн улирдагчид авлигын хавтаст хэрэг нээжээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга генерал Али Сериати, Дотоодыг хамгаалах яамны сайд асан Рафик Бельхадж Касем, бен Алийн хэвлэлийн төлөөлөгч Абдельазиз бен Диа, ерөнхийлөгчийн зөвлөх Абдельвахаб Абдалла, сенатын спикер Абдалла Калель, ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн ардчилсан намын лидер Мохаммед Гариани, гаалийн дарга Слиман Урак зэрэг хүмүүсийг барин хорьсон юм. Баривчлагдсан хүмүүсийн дунд тэргүүн хатагтайн хоёр үеэл Имед Трабелси ба Монсеф Трабелси, үеэл бүсгүй Самира Трабелси, ерөнхийлөгчийн дүү Слах бен Али нар байна.