
Оросын нисэхийн төлөөлөгч, 52 зорчигч тэдний тоонд найман гадаадын иргэн явсан онгоцны нисгэгчийг буруутгаж байна. Ту-134 түүнээс арай том Ту-154 онгоцнууд Зөвлөлтийн иргэний агаарын тээврийн гол ажлын “морьд” нь байсан бөгөөд жилдээ 120 сая нисэхийн зорчигчдийг зөөдөг байсан нь өнөөгийн Оросын зорчигчдын урсгалаас хоёр дахин илүү үзүүлэлт юм.
Оросын нисэхийн тээврийн гол тээвэрлэгч ОАО «Аэрофлот» 2009 онд Туполев маркийн бүх онгоцноос татгалзсан билээ. Гэхдээ өнөөдөр дотоодын нислэг явуулдаг жижиг нисэхийн компаниуд ба хуучин Зөвлөлтийн орнуудын нисэхийн компаниуд 230 орчим Туполевыг ашигласаар байна.
Зай тух багатай ч “Ту” онгоцнууд аюулгүй байдлын үзүүлэлтээрээ барууны ийм ангиллын онгоцнуудтай төстэй. Нисэхийн айдсаас салахад нь зорчигчдод тусладаг.
SOAR хувийн компанийн мэдээгээр, Ту-134 ба Ту-154 дундажаар сая цагийн нислэгт нэг удаа сүйрч байсан нь Douglas DC-9 эсвэл Airbus 310 онгоцнуудынхтай адил үзүүлэлт юм. Гэхдээ сүүлийн хэдэн жил Туполев онгоцнуудын цуврал сүйрэл нь цаг агаарын хүнд нөхцөлтэй, нисэх буудлууд нь доройтолд байгаа болон тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангахгүй Оросын дотоодын нислэгт уг онгоцнуудыг ашиглах нь хэтэрхий хуучирсан гэх түгшүүрийг төрүүлэх боллоо.
Саяын ослоор «РусЭйр» компанийн 52 зорчигчидтой, 30 настай Ту-134 онгоц сүйрэв. Унахын өмнө онгоц мод мөргөсөөр машин замд буухаар оролдоод сүйрсэн байна. Финляндтай хил залгаа Карелийн Петрозаводскийн нисэх буудалд цаг агаарын хүнд нөхцөлтэй байлаа.
“Би мөрдөн шалгалт зэрэгт гайхуулах гээгүй. Гэхдээ л гадаад шинж тэмдгээрээ цаг агаар муу байхад нисгэгчдийн гаргасан алдаа гэдэг нь тодорхой байна. Нисгэгч буух зурваст орж ирээгүй баруун тийш зөрөн буусан” гэж ерөнхий сайдын орлогч Сергей Иванов сэтгүүлчдэд хэлсэн байна. “Тэр нисэх зурвасыг сүүлийн эгшин хүртэл харцаараа хайгаад олоогүй. Ингээд л энэ явдал болсон хэрэг” гэж тэр нэмэрлэв. Засгийн газарт тээвэр, нисэхийг хариуцсан тэр ерөнхий сайд Владимир Путины хамт Парисийн нисэхийн салонд очсон байлаа. Оросын сая сая нислэгүүдэд хуучирсан Ту-134 загваруудыг солих Sukhoi Superjet 100 гэдэг шинэ онгоцыг тэд зүтгүүлж явжээ.
Жилийн өмнө ийм сүйрлээр Польшийн Нисэх хүчний Ту-154 онгоц Смоленскийн орчим унасан юм. Бараг зуу орчим хүн энэ ослоор үрэгдсэн бөгөөд тэдний дунд Польшийн ерөнхийлөгч Качинский байв. Засгийн газар хоорондын нисэхийн хороо техникийн шалгалтын дүнгээ гаргахад нислэгийн багийн бэлтгэл муу байсан мөн тэд өөр буудалд буухгүйгээр шийдсэн нь ослын шалтгаан гэсэн байв.
Хамгийн олон “Ту” Иранд сүйрсэн ба тэр нь гадны нөлөөнөөс үүдэлтэй гэх санааг шинжээчид гаргаж байна. Жишээлбэл, нисэхийн тоног төхөөрөмжид тавьсан хориг арга хэмжээ нь ослыг өдөөсөн байх талтай.
Сүүлийн таван жилийн дотор аюулгүй байдлыг хангах Оросын чансаа нь хамгийн дор үзүүлэлтэй байна. Нисэхийн агаарын тээврийн олон улсын эвслийн мэдэгдлээр Орос аюулгүй байдлынхаа үзүүлэлтийг сайжруулахад Орос том амжилт гаргасан гэнэ. Гэхдээ л их зүйлийг хийх хэрэгтэй байгаа ажээ.
Оросын томоохон 13 нисэх компани сүүлийн гурван жилд ганц ч онгоцоо сүйрүүлээгүй байна хэмээн эвслийн захирал Жованни Бисигнани тэмдэглэсэн байна. Иргэний агаарын тээврийн олон улсын стандартад нийцэхгүй Зөвлөлтийн үеийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аюулгүй байдлын талдаа ашиглаж байгаа түгшүүр байна гэдгийг ч тэр онцолсон байв.
Онгоцны нас гол асуудал биш
Оросын зарим шинжээчид Ту-134 (1967 оноос нисч байгаа) ба Ту-154 (1970) онгоцнуудын нас чухал биш гэж байгаа. Зөвлөлтийн дараах үеийн онгоцны осол ихэссэнийг тэд өөр байдлаар тайлбарлаж байна. Тухайлбал, жижиг нисэх компаниудын төсвийг хассан, нисэх буудлын үйлчилгээ муудсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж тэд үзлээ.
“Гол асуудал нь насандаа биш техникийн байдал” гэж “Нисэхийн тойм” сэтгүүлийн редактор Алексей Синицкий үзэв. “Хуучин онгоцнуудыг шинэ үнэтэй системээр тоноглох нь ашиггүй” гэж тэр хэлээд Оросын Туполев онгоцнууд олон улсын аюулгүй байдлын стандартад хүрэхгүй байгаад тэр тайлбар хийлээ. “Тэд хуучирсан ч байж магадгүй, хуучин гэх нь тэднийг жагсаалаас гаргана гэсэн үг биш” хэмээн төгсгөлд нь Синицкий өгүүлэв.
(“Christian Science Monitor”, АНУ, Фред Уэйр (Fred Weir))