Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 9

Дөрөвдүгээр сарын 9-ний баяр

Жил бүрийн энэ өдөр финнчүүд болон финн хэлтнүүд Микаэль Агрикола буюу Финн хэлний өдрийг (Michael Agricola"s Day, Finnish Language Day) тэмдэглэдэг. Финляндад энэ нь албан ёсны баяр биш ч гэсэн төрийн далбааг мандуулдаг ёслолтой. Финляндын суут соён гийгүүлэгч Микаэль Агриколагийн (Michael Agricola, 1510 — 1557) нэрээр энэ баярыг нэрлэжээ.

Тунисийн үзэл бодлын төлөө шаналагчдын өдрийг (Martyrs" Day in Tunisia) тэмдэглэн 1938 онд болсон тэмцэлд амь үрэгдэгсэдийг дурсдаг үндэсний баяртай.

Үйл явдал

1241 ОН. Зүүн хойд, өмнөд Оросыг эзэлсэн татар-монголчууд Польшид нэвтэрч Легниц хотын дэргэд Польш ба Силезийн Шударга гэгдэх II Генрих вангийн удирдсан польш-немцын нэгдсэн цэргийг бут цохижээ. Азийнхны суманд Европын дайчдын сор нь болсон хүнд зэвсэгтэй рыцариуд хиар цохиулж ван өөрөө алагдсан байна. Багагүй хохирол үзсэн ялагч нар Унгаруудыг  бут цохихоор өмнө зүг эргэлээ.

1667 ОН. Парис хотноо олон нийтэд зориулсан хамгийн анхны урлагийн үзэсгэлэн нээгдсэн байна.

1783 ОН. Францын хамгийн том болох “Одеон” театр нээгджээ. Эртний Грект манай эриний өмнөх V зуунаас эхлэн инээдмийн болон хөгжмийн тэмцээнд зориулсан хаалттай талбайг “Одеон” гэж нэрлэж байсныг залгамжлан авч уг театрыг нэрлэсэн байна. Уг театрыг 1946 онд “Комеди Франсез”-тай нийлүүлсэн боловч 1959 онд дахин бие дааж, “Театр де Франс” гэсэн нэртэй болжээ.

1966 ОН. Шашны таалалд үл нийцэх “Хаалттай номын индекс” гэгчийг 400 жилийн дараа Ватикан хүчингүй болгосон байна. “Хаалттай номын  индекс”-ийг энэ хугацаанд 32 удаа нийтэлж байсны 12-ыг нь ХХ зуунд гаргасан байв. Анхны индексийг Ромын хамба лам IV Павел 1559 онд санаачлан гаргажээ. 1948 онд хамгийн сүүлчийн Индексийг хэвлэн гаргасан ба тэнд 4000 зохиолыг “хаалттай” гэсэн байв. Тэдний дунд Жордано Бруно, Спиноза, Онере де Бальзак, Жорж Санд, Декарт, Дени Дидро, Эмиль Золя нарын бүтээл орж байлаа.

2005 ОН.
Багдад хотноо Иракийн дарангуйлагч Саддам Хусейны хөшөөг буулгаж, Үндэсний музейг нь дээрэмчид тонон дээрэмджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж