“JP Morgan”-ы луйврыг илчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

“JP Morgan”-ы луйврыг илчилжээ

Хөрөнгө оруулалт, судалгаа, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын “JP Morgan Chase” фирм 2008 онд тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дампуурах үед хэрэглэгчдийн моргейжийн хөрөнгийг  луйвардсаныг тус улсын хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комисс тогтоож  153.6 сая ам.долларын торгууль ноогдуулсан байна. Даатгалын сангийн хөрөнгөөр үнэт цаасны багцыг бүрдүүлснийг фирм харилцагчдаас  нуун дарагдуулсныг комисс тогтоосон ажээ. Харин тус фирмэд ноогдуулсан торгуулиар  мөнгөө алдсан харилцагчдад нөхөн олговор олгох юм байна. “JP Morgan Chase” харин комиссын шийдвэрийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч нөхөн олговор олгохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Тус банк моргейжийн төсөлд 900 сая ам.долларын алдагдалд орж, хөрөнгө оруулагчиддаа 56 сая ам.долларын нөхөн олговор өгсөн билээ. АНУ-ын хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комисс үүнээс яг нэг жилийн өмнө  “ Wall Street”-ийн өөр нэг томоохон банк “Goldman Sachs”-ыг хэрэглэгчдийг залилан мэхэлсэн хэрэгт буруутгаж 550 сая ам.долларын торгууль ноогдуулж байсан юм.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж