
Сангийн сайд ч татвартай холбоотой хуулийг Засгийн газар оруулж байя гэсэн тул буцаая” хэмээн түүнтэй санал нэгдсэн юм. Ч.Улаан гишүүн ч тэдэнтэй санал нийлж “Татвартай холбоотой хуулийг янз бүрийн субъект өргөн барихыг хориглох ёстой. Ялангуяа сонгууль болохоос нэг жилийн өмнөөс эхлэн татварын хөнгөлөлттэй холбоотой элдэв асуудлыг хэлэлцэхээс татгалзъя. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах юм уу хойшлуулъя. Эсвэл татвартай холбоотой хэсгийг орхиод бусдыг хэлэлцье. Тэгэхгүй бол УИХ-ын нэр хүндэд ч, гишүүдийн нэрд ч муу”” гэж байв. Сонгууль дөхөхөөр тодорхой хэсгийн татварыг хөнгөлж төсөвт дарамт учруулдаггүй байх ёстой гэж дийлэнх гишүүн үзсэн юм.