Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч ням гаригт 20 настай охиныг боомилон хөнөөж, хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг нь шатаасан ноцтой хэрэг гарсан юм. Сэжигтнээр татагдсан 16 настай Г, У нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж, нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Мижиддорж хяналт тавьж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдогч Г, У нараас гадна хэргийг үйлдсэний дараа тэдэнтэй уулзсан хоёр хүүхдээс гэрчийн мэдүүлэг авчээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэн охиныг сураггүй болсны дараа Замын цагдаагийн газар машины миарк дугаарыг тэмдэглүүлсэн байсан учир цагдаагийнханд баригдсан байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
С.Отгон