
Харин хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалтад Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөө батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Д.Одбаяр, Б.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл зэргийг авч хэлэлцэх юм. Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрийн төсөл, Боловсрол болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээрийн төслүүд, “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол“ хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Г.Дарь