Аи Вэй Вэйн үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.22-нд нийтлэгдсэн

Аи Вэй Вэйн үзэсгэлэн нээгдэнэ

Мэдээж эх нутагт нь биш. Нью-Йоркийн Азийн Нийгэмлэг түүний гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 29-нд нээх гэж байна. Хоёр сар шахам үргэлжлэх уг үзэсгэлэнд уран бүтээлчийн тус хотод амьдарч байхдаа авсан 227 гэрэл зургийг дэлгэн үзүүлэх юм.


Аи Вэй Вэй 1983-1993 онд Нью-Йорк хотод амьдарсан бөгөөд тэнд өнгөрүүлсэн 10 жил тэгтлээ дардан байгаагүй. “Арван жил энд амьдарсны эцэст боломж санаснаар минь их биш гэдгийг ойлголоо” хэмээн тэрбээр ярьж байжээ. Аи Вэй Вэй Урлагийн сургуулиасаа хөөгдөж, амь зогоохын эрхэнд хар ажил хийж, гудамжны зураачаар ажиллаж байсан түүхтэй.


Аи Вэй Вэйг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 03-нд Хятадын эрх баригчид нисэх онгоцны буудлаас Хонконг руу явах гэж байхад нь баривчилсан бөгөөд ямар шалтгаанаар гэдгээ өнөө хэр нь тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл хоригдсоор байгаа зураачтай гэр бүлийнхэн нь ердөө ганц удаа хатуу хяналтын дор уулзсан билээ. Лондонгийн “Тэйт” галерей түүнийг суллахыг шаардсаар байгаа. Харин Европын алдартай хоёр зураач Хятадад ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж