Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

iPhone бол дэлхий дээрх хамгийн алдартай гар утас. Харамсалтай нь, энэхүү гайхалтай утасны үнэ тэнгэрт хадсан өндөр байдгийн улмаас хэн бүхэн хэрэглэж чаддагүй.

Харин Хятадад GooApple 3G хэмээх iPhone 4 ийн хуулбарыг гаргажээ. Уг iPhone бусад "Xулхи" iPhone -ийг бодвол чанар сайтай бөгөөд үнийн хувьд ч боломжийн гэнэ.

Хамгийн давуу тал нь "Android" үйлдлийн системтэй. Ингэснээр GooApple 3G утас нь "Смартфон" болж байгаа юм.

3.5 инчийн дэлгэцтэй, 3G (WCDMA) болон WiFi, GPS, 5мегапиксель камер, Qualcomm CPU (магадгүй 600Mhz), 9.3мм нимгэн бөгөөд оригинал iPhone 4 тэй яг адилхан зэвэрдэггүй гангаар бүтсэн хүрээтэй, стерео speaker болон жирийн сим ордогоороо ялгаатай(iPhone 4 ийн сим жижиг байдаг бол GooApple 3G утсанд стандарт хэмжээтэй сим таарна гэсэн үг юм). Тэгээд хамгийн хачирхалтай нь "Android 2.2 Froyo" үйлдлийн системтэй бөгөөд тэрхүү үйдлийн системийг засварлаад iOS той адилхан болгосон байна. Мөн USB холболтоор өөрийн компьютертаа холбох болон WiFi, Bluetooth зэргийг дэмждэг байна.

www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж