“Нисванис” гэнэтийн бэлгээ мэджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Нисванис” гэнэтийн бэлгээ мэджээ

“Зүрхээ гаргаж зүсч хуваамаар, сэтгэлээ гаргаад сэрээдэж гаргамаар” хэмээн дуулсаар Монголын рок попын ертөнцөд хүчтэй гарч ирсэн хамтлаг бол “Нисванис”. Тэд одоо арван нас хүрсэн. Амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime”-тай нас чацуу гэж байгаа. Тэд ирэх сард “Playtime-2011” наадмын хамгийн хүндтэй зочид байх юм. Учир нь тэд “Playtime” наадмыг зохион байгуулж эхэлсэн цагаас жил бүр оролцож, ая дуугаараа бэлэг барьдаг байсан. Харин энэ жил “Playtime”-ийнхан тэдэнд гэнэтийн бэлэг бэлдсэн сурагтай. Энэ талаар “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа хэлэхдээ “Манай хамтлаг “Playtime” наадмаас нэг сарын ах шүү дээ. Энэ жил “Playtime” наадам манай хамтлагт хүндэтгэлтэй хандах байх. Арван жил бид гол хүмүүс нь байлаа. Бидэнд зориулж нэг гэнэтийн бэлэг бэлдсэн гэж сонссон. Санаандгүй мэдчихсэн” хэмээн ам алдав.   

“Нисванис” хамтлагийн хувьд энэ зун дөрөв дэх шинэ цомгоо фэнүүддээ хүргэх гэнэ. Мөн ирэх есдүгээр сард фэн клубынхээ төрсөн өдрөөр тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж