Бейонсе шүүмжлэлд өртлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Бейонсе шүүмжлэлд өртлөө

Дуучин бүсгүй Бейонсе дуугаараа биш “хар царайгаараа” шүүмжлэгч нарт таалагдсангүй учир түүний арьсны өн­гөөр ял­га­варлах хэр­гийг өдөө­лөө гэж шүүмжлэв. Тэрээр 90 нас хүрч байгаа Фран­цын «L’Officiel Paris» сэтгүүлийн баярт зо­риу­лан зур­гаа татуулжээ. Мөн тэ­рээр Кенийн хөгж­­мийн зохиолч афро­битийн анхдагч Фела Кутид уг зургаа бас зориулсан байж.

Дуучин царайндаа шоколадны өнгө түрхсэн бөгөөд үүнийг сэтгүүл нь тайл­барлахдаа тэрээр африк гарлаа дурслаа гэсэн байв. Яагаад болохгүй гэж? Түүний эцэг нь африкийн америк хүн, эх нь эрийз. Харин өөрийн арьс нь цайвар.

«Atlanta Post» сонины Чаринг Бэлл (өнгөт арьстан)  гэдэг сурвалжлагч эмэгтэй бичихдээ энэ бол моодны чиг хандлага биш, доромжлол гэжээ. Та нүүрээ будсанаар бүхэл бүтэн тивийг басамжиллаа гэж тэр шүүмжлэгч үнэлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж