
Дуучин царайндаа шоколадны өнгө түрхсэн бөгөөд үүнийг сэтгүүл нь тайлбарлахдаа тэрээр африк гарлаа дурслаа гэсэн байв. Яагаад болохгүй гэж? Түүний эцэг нь африкийн америк хүн, эх нь эрийз. Харин өөрийн арьс нь цайвар.
«Atlanta Post» сонины Чаринг Бэлл (өнгөт арьстан) гэдэг сурвалжлагч эмэгтэй бичихдээ энэ бол моодны чиг хандлага биш, доромжлол гэжээ. Та нүүрээ будсанаар бүхэл бүтэн тивийг басамжиллаа гэж тэр шүүмжлэгч үнэлсэн байв.