
Ачааллыг багасгах үүднээс тухайн машины нэг тэнхлэгт ногдох хүндийн жинг харгалзан хөдөлгөөнд оруулахаар болсон ажээ. Нийслэл төдийгүй орон нутагт байх бүх замуудад нэг тэнхлэгт ногдох хүндийн жинг долоон тонноор тогтоож хязгаарлажээ. Хүнд даацын авто машин зам барилга, уул уурхайн замаараа хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайгааар зорчихгүй болжээ. Саяхнаас эхлэн бүх товчоод дээр тээврийн хэрэгслийн даацыг хязгаарласан тэмдэг тэмдэглэгээ тавьсан гэнэ. Тодорхой постууд дээр Автозамын газар, МХЕГ-ын байцаагч нар ажиллаж тээврийн хэрэгслийн даацыг шалгаад тухайн машины хүндийн жин тогтоосон жингээс илүү бол хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Улсын чанартай автозамуудад нэг тэнхлэгт оногдох хүндийн жинг зааж өгсөн болохоор орон нутагт ч гэсэн адилхан хяналт тавихаар төлөвлөсөн байна.