Галт зэвсгийн тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Галт зэвсгийн тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулбал, гадаадын иргэн галт зэвсэг эзэмших, ашиглахыг хориглож буй юм. Харин монгол иргэн хуульд заасны дагуу галт зэвсэг эзэмших, ашиглах эрхтэй. Мөн хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд галт зэвсэг эзэмших эрхтэй байхаар төсөлд тусгажээ.

Ер нь сүүлийн жилүүдэд галт зэвсгийн ашиглалт түүнд тавих хараа хяналт суларч, зөвшөөрөлгүйгээр эзэмших байдал ч газар авсан аж. Тиймээс эдгээрийг цэгцлэх зорилгоор дээр төслийг санаачилжээ. Баримт түшвэл Монгол Улсын хэмжээнд 40 мянга гаруй иргэн галт зэвсэг эзэмшиж байна. Үүнээс 35652 нь ан агнуурын зориулалтаар, 1901 хамгаалалтын, 156 нь спорт сургалтын, 280 нь үзмэр урлагийн чиглэлээр, 59 нь цуглуулгын зориулалтаар галт зэвсэг эзэмшиж буй ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж