Хятад, Вьетнамын газар нутгийн маргаан намжив

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Хятад, Вьетнамын газар нутгийн маргаан намжив

Хятад, Вьетнамын  хөлөг онгоцнууд Өмнөд Хятадын тэнгист хоёр өдрийн хамтарсан эргүүл хийсэн нь тус бүсэд дэгдээд байсан газар нутгийн маргаан намжиж буйг харуулж байна. Өнгөрсөн сард Хятад, Вьетнамын загасчны завь, хайгуулын хөлөг онгоцны хооронд гарсан сөргөлдөөн Өмнөд Хятадын тэнгис дэх олон жилийн хилийн маргааныг хурцатгаж,  хоёр улсын харилцааг таагүй болгоод байсан юм. Энэ сарын 19, 20-нд Хятад, Вьетнамын дөрвөн хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн Тонкийн буланд 550 км зайд хамтарсан эргүүл хийсэн гэж Вьетнамын хэвлэлүүд мэдээлжээ. "Тэнгисийн булан дахь аюулгүй байдлыг сахиж, загасчдын завиудыг  журамлах зорилгоор хамтарсан эргүүл хийсэн” гэж Вьетнамын албаны хүн мэдэгдсэн байна.

Вьетнамын Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр хоёр тал тэнгисийн булангийн маргааныг эвээр зохицуулахын тулд тэнгисийн буланд зорчих хөлөг онгоц, завийг хоёр улсын далбаатай, гэрлийн дохиотой болгохоор тохиролцсон гэнэ. Хоёр орон тэнгисийн буланд тав хоногийн өмнөөс эхлэн хамтарсан эргүүл хийж эхэлсэн бөгөөд хоёр өдрийн эргүүл 11 дэх удаагийнх нь ажээ.

Хэдийгээр хоёр тэнгисийн булан дахь газар нутгийн маргааныг эвээр шийдэхэд ахиц олж байгаа ч бие биенээ эзэмшлийн бүсэд нэвтэрсэн гэж буруутгасан хэвээр байна.  Вьетнам Өмнөд Хятадын тэнгист газрын тос, байгалийн хийн хайгуул хийж эхэлсэн нь Хятадад таалагдахгүй байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж