
Саяхан Улсын мэргэжлийн хяналтын газар нийслэлийн эмийн сангуудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй Виагра, Нитроглицерин, Баралгин, Бифидумбактерин, Саридон, Глицерин шахмал эмүүд, Реамбирин тарилгын шингэн, Дексон нүдний дусал, Цифрокс, Тетрациклин, Флуцинарын тосон түрхлэг зэрэг эмийг худалдаалж байсныг хурааж устгажээ.
Эмийн хууль бус эргэлт Монгол Улсад их байгаа учир манай хууль хяналтын холбогдох байгууллагынхан ажлын уялдаа холбоогоо сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохгүй бол цаашид монголчуудын удмын санд ч аюул тулгарч болзошгүй байна.