Кунг-фу Панда оюуны хулгай юу?

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Кунг-фу Панда оюуны хулгай юу?

«Кунг-фу Панда» хүүхэлдэйн киноны баатрыг бусдын бүтээлээс хулгайлсан гэж DreamWorks-ийг буруутгаж байна.

«Кунг-фу Панда» гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны баатрыг бусдын бүтээлээс хуулбарлан зурсан гэж DreamWorks урлангийн уран бүтээлчдийг  илчилжээ. Бостон хотын номын зураач Жеймс Гордоны зургаас  панда хулгайлагдсан гэнэ. Зураач олонд сайн танил биш ч гэсэн мэргэжлийн бахархлаа бодон тэдэнтэй заргалдахаар шийджээ.

Гордон шүүхэд гаргасан гомдолдоо DreamWorks Animation нь «Кунг-фу Панда» кинондоо тэр жилд хэвлэгдсэн «Кунг-фу Панда: Цөхрөшгүй тавын нууц» гэсэн номын зургийн зохиогчийн эрхийг зөрчлөө гэсэн байв. Гордон наяад оны сүүлч, ерээд оны эхээр бүтээлийнхээ зураг таталбарыг хийж гаргаад « Кунг-фу Пандын хүч» гэж нэрлэсэн байжээ. Тэрээр энэ зургийнхаа хувийг сонин сэтгүүлүүдэд явуулж байсан ч бүгд л хэвлэж, кино болгохоос татгалзсан  гэнэ. DreamWorks ч түүний зохиомжийг 1999 онд авсан ба бас л кино хийхээс татгалзсан байжээ.

Хүлээн зөвшөөрөгдөөгүй зураач  чухам юуг хүсээд байгаа нь тодорхойгүй ч мөнгө ба алдар нэр олох сонирхолтой нь илт.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж