“Орших уу, эс орших уу” нэвтрүүлгийн ялагч Лондонг зорино

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

“Орших уу, эс орших уу” нэвтрүүлгийн ялагч Лондонг зорино

Монгол улсад театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойдоо зориулан УДЭТ-ын хамт олон “UBS” телевизтэй хамтран “Орших уу, эс орших уу” шоу нэвтрүүлэг хийх гэж байна. Уг нэвтрүүлгийн ерөнхий шүүгчээр Монгол улсын Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Найдандорж, найруулагч Д.Наранбаатар, яруу найрагч Ц.Хулан нар ажиллах юм. Энэхүү нэвтрүүлэгт 15-63 насны 300 гаруй хүн бүртгүүлжээ. Дөрвөн үе шаттай үргэлжлэх “Орших уу, эс орших уу” нэвтрүүлгийн эхний шатны шалгаруулалт ирэх есдүгээр сарын 5-6-нд болно. Харин сүүлийн шатанд 25 оролцогчийг сонгон алдарт “Ромео, Жульетта хоёр” жүжгийг УДЭТ-ын тайзнаа тавих гэнэ. Эл нэвтрүүлгийн ялагч Лондон хотноо “Ромео, Жульетта хоёр” жүжгийг үзэхээс гадна БНСУ-ын “World Korea” их сургуулийн драмын жүжигчний ангид гурван жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж