20 настай охиныг хөнөөж, шатаасан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

20 настай охиныг хөнөөж, шатаасан хэрэг гарчээ

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт 20 натсай охиныг хөнөөж,
цогцсыг нь шатаасан  ноцтой хэрэг өнгөрөгч  ням гаригт гарсан байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Баянзүрх дүүрэгт гарсан ноцтой хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Уг хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Г, У гэх хоёр залуу 20 настай эмэгтэйтэй тоглож байгаад хоолойг нь боосон юм билээ. Тэдний өгсөн мэдүүлгээр эмэгтэйг санамсаргүй хөнөөсөн гэж байгаа. Тэд охиныг нас барсныг нь мэдээд хажуу айлынхаа залууг дуудаж, Цагаан давааны тоосгоны үйлдвэрийн орчим жалганд  машинаар зөөвөрлөн аваачиж, цогцсыг шатааж, хэргийн ул мөрөө баллахыг завдсан.

-Талийгаач тэдэнтэй ямар холбоотой байсан юм бол?

-Найз нөхөд байсан юм билээ. Хэргийн газар байсан хоёр залуугийн нэг нь /16 настай Г/ талийгаач охинтой үерхдэг байсан гэж мэдүүлсэн. Талийгаачийн аав ээж Гачууртад амьдардаг. Охин нь энэ сарын 16-нд гэрээсээ гараад ирээгүй учир 17-нд цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэгт холбогдогчдыг сэжигтнээр татан саатуулж,  хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж