
Түүнийг сонссон хүмүүсийн нүдэнд шинэ Орос биш, харин шинэ Медведев харагдлаа. Ерөнхийлөгч танил сэдвүүд болох хөрөнгө оруулалтын уур амьсгал, төрийн компаниудын хувьчлал ба авлигын тухайд ярьсан ба харин ярианд нь өмнөхөөс илүүтэй өөртөө итгэсэн итгэл ажиглагдсан бөгөөд шийдэмгий байдал нь улам нэмэгдсэн нь тодорхой байлаа. Түүний үг өмнөхтэйгөө харьцуулах аргагүйгээр өөрчлөгджээ.
Түүнийг «Медведев 2.0» гэж нэрлэх нь эрт байж магадгүй. Гэхдээ чуулгад оролцогсод түүний “Миний сонголт” гэж улс орноо өөрчлөхөд чиглэгдсэн олон шинэчлэлийг ихээхэн давтах болсныг анзаарлаа. Тэрээр тэднийг “өөрийн” гэж хэлснээс биш Кремлийн хамтын шийдвэр (тодорхойгоор хэлбэл өөрийн өмнөх тэргүүн бөгөөд багш Владимир Путинтэй хамтарсан) гэсэнгүй. “Ийм эдийн засгийн загвар нь [эдийн засгийн тодорхой салбарт улсын компани давамгайлсан] улс орны ирээдүйд аюул авчирна. Тэр нь миний сонголт биш” хэмээн тэр хэлээд амжлаа.
“Миний сонгол бол өөр” гэж тэр онцлов. Улсын компаниудад хандах ерөнхийлөгчийн сонголт нь илүү түрэмгийлэлтэй хувьчлах хөтөлбөр ба улс ба бизнесийн сонирхлыг илүү чанд хязгаарлахад оршиж байна. “Маш тодорхой мэдэгдэл хийхийг хүсч байна. Бид улсын капитализмыг байгуулахгүй” гэж тэр мэдэгдэхдээ “Улс үргэлж зөв” гэсэн зарчмаас Орос татгалзах хэрэгтэй гэж тэр онцлов.
Хувьчлах хөтөлбөрийн хувьд энэ нь улс нь төрийн мэдлийн хяналтын хувьцаанаасаа татгалзана гэсэн үг юм. Уг саналыг Засгийн газар нь өмнө эсэргүүцсэн байв. Хувьчлалд хамрагдах компаниудын жагсаалтыг наймдугаар сарын 1-нд нийтлэх юм байна.
Өөр нэг тодорхой санал нь Кремль эрх мэдлээ орон нутгийн засаг захиргаанд дамжуулж эхлэх бөгөөд тэр нь шийдвэрийг хөнгөн шуурхай гаргах болон Засгийн газрын хүрээнд авлигатай тэмцэхэд туслах гэнэ. Энд гэмт хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа албан тушаалтанг ажлаас нь зайлуулах боломжийг ерөнхийлөгчид олгож байгаа тухай яриа хэлэгдэж байна. Улс орны эдийн засгийн бүтцийг өөрчлөн түүнийг ирээдүйд бэхжүүлэхэд авлигатай тэмцэх нь амин чухал гэж Медведев тэмдэглэв. “Авлигыг ялахгүйгээр, олон нийтэд ил тод засаглалгүйгээр, чанартай санхүүгийн системгүйгээр бид өндөр чанартай амьдралын төвшинг тогтоож чадахгүй” гэж тэр мэдэгдэв.
“Нефтийн өндөр үнэ, түүнийг өснө байх гэсэн найдлагаар цаг ямагт явж болохгүй” хэмээн тэр онцлов. Өөрийн хөтөлбөр нь дараагийн жил тэрээр дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээс үл хамааран биелэгдэх ёстой гэж тэр мэдэгдэв. Тэрээр өөрийн байр суурийг урт хугацаагаар урагш тавин “түүний сонголт” нь “дараагийн арван жилийн дотор амьдралын өндөр чанартай эдийн засаг” байх ёстой хэмээн онцолсон байлаа. Мөн тэрээр хэн нэгэн нь сүүлийн гурван жилийн дотор мартсан байж магадгүй гээд ерөнхийлөгч “Оросын шинэчлэлийн хувь хариуцлагыг үүрч байна” гэдгийг дахин тэмдэглэв.
Орост сүүлийн 20 жилд гарсан өөрчлөлтийг ноцтой чухал гэж Медведев тэмдэглэжээ. Зах зээлд хувийн хэвшил тэгээс 20 хувиар өсч өмнө нь хаалттай байсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрчээ.
Медведев хоёр дахь бүрэн эрхийн хугацааны төлөө өрсөлдөх эсэх нь өмнөхийн адил хэтэрхий эрт байна. мөн тэрээр өөрийн амлалтаа биелүүлж чадах уу. Гэхдээ нэг тодорхой байгаа зүйл нь дараагийн 300 тэрбум доллараа оруулахын өмнө хөрөнгө оруулагч нар эдгээр шинэлэлийг үйл ажиллагаанд нь харах хүсэлтэй байгаа гэдэг болж байна.