
Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Playtime-2011” ирэх долдугаар сард болох гэж байна. Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг тус наадам нь энэ жил долдугаар сарын 16, 17-нд уламжлалт Монгол шилтгээндээ болох юм. Энэ жилийн наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, дуучдын бүртгэл дуусан бөгөөд энэ сарын 22-нд шинэ хамтлаг, дуучдын шалгаруулалт эхлэх юм. Шинээр бүртгүүлсэн 20 хамтлаг, дуучин байгаа бөгөөд шалгаруулалтад тэнцсэн хамтлагийг “Playtime-2011” наадамд оролцуулах юм. Шалгаруулалт энэ сарын 22-нд “С1” телевизийн хоёрдугаар студид 18.00 цагт эхэлнэ.
М.Дөл