
“Prada” Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тансаг эд хэрэглэлийн Италийн анхны фирм юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал хувьцааны үнэд нөлөөлж байгаа ажээ. Харин Хонконгийн хөрөнгийн биржийн худалдаанд дебют болж байсан “Samsonite” фирмийн хувьцаа анх удаа 11 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Prada” 423.3 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 36.50 -48 хонконг доллараар худалдаалахаар төлөвлөж байгаа юм. Тус фирм 1913 онд байгуулагдсан бөгөөд “Miu Miu” болон гутлын бизнес эрхэлдэг байна. “Prada” энэ сарын 24-нээс эхлэн хувьцаагаа гаргахаар төлөвлөжээ.
Н.Энх