
Өнөөдөр баруун зүгийн нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст зарим үед секундэд 12-14 хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.