
Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 компани суудал авч, өдөр тутмын үнэт цаасны арилжаанд оролцдог. Энэ удаагийн аттестатчиллаар шинээр байгуулагдаж буй брокер, дилерийн компаниуд орж эрхээ авах бололтой. Шалгалтад оролцохыг хүсэгчид энэ сарын 28-ны дотор холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байх шаардлагатай ажээ.
Б.СҮРЭН