Оюутны цахим карт 30 хүртэл хүчинтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Оюутны цахим карт 30 хүртэл хүчинтэй

Том оврын автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны цахим карт энэ сарын 30-ныг дуустал хүчинтэй аж. Гэтэл их, дээд сургуулиуд амарсан учир оюутнуудыг цахим картаар зорчуулахгүй хэмээн зарим автобус компанийхан ярьж байна. Албаныхнаас энэ талаар тодруулахад “Тийм зүйл байхгүй. Зарим автобус компаниуд хичээл нь амраагүй гурван сургуулиас бусад сургуулийн оюутнуудаас мөнгө төлөхийг  шаардаж байна гэх гомдол ирж байна. Ийм зүйл гарвал автобусны дугаар,  цаг минутыг нь тэмдэглээд  нийтийн тээврийн газар ,  Монголын оюутны хол­боонд мэдэгдэх ёстой” гэв. Харин  зарим автобус компаниуд  оюутнуудын цахим картыг хурааж авсаар  байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж