
“Харри Поттер” кинонд Жинни Висли гэгч сэвхтэй бяцхан охин гардгийг санаж байна уу? Хэрэв та “Haute Muse” сэтгүүлд гарсан түүний зургыг харсан бол танихгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Дөнгөж хорьхон настай Бонни Врайт “Харри Поттер буюу үхлийн тахил” хэмээх киноны төгсгөлийн ангид тоглосны дараа сургуулийн охиноос жинхэнэ эмэгтэй хүн болохоор шийдсэн бололтой. Тэрбээр 13 настайдаа анх “Харри Поттер” кинонд тоглож, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн. Бонни “Философичид” хэмээх кинонд тоглох гэж байгаа бөгөөд киноны зураг авалт Индонезид болох юм байна.
Н.Энх