Лондон тоглоомоос гадуур

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Лондон тоглоомоос гадуур

Өнгөрсөн баасан гаригт Европын эртний бөгөөд томоохон арилжааны талбар Лондоны хөрөнгийн бирж (London Stock Exchange) дээр арилжаа эхлэнгүүт техникийн саатал гарч арилжааг зогсоосон байв. Хоёрдугаар сарын 14-нд тэнд тавигдсан MilleniumIT арилжааны системд саатал гарчээ. Эвдрэлийг арилгахад гурван цаг шаардагдсан гэнэ.

“Лондонд  системийн хурдад найдаж, шинэ шийдлээсээ ихийг хүлээн эрсдэлийг анзаарсангүй. Биржийн бүх ажлыг хангах  программ хангамж нь бодит цаг үедээ тохирсон байх ёстой бөгөөд тийм системд тавих шаардлага маш өндөр байх нь чухал” гэж Финам гэх хөрөнгө оруулалтын компанийн программм хангамжийг хариуцсан Dev-House компанийн ерөнхий захирал Константин Куличенко дээрх хэрэгт тайлбар хийлээ.

Тийм ангиллын систем нэвтрүүлэхэд стандартыг барихаас гадна түүнийг янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн ажиллахыг ачаалалтайгаар шалган турссан байх ёстой тэр хэлж байна. Хөрөнгө оруулагчид энэ саатлаас хохирол амсаагүй ч авч болох ашгаа алдсан гэх дагавартай үлдэв. Их Британийн IV улирлын дотоодын нийт бүтээгдэхүүнд хамаарсан тааруухан мэдээллийн дараах алдагдлаа трейдерууд нөхөж  чадсангүй. LSE биржийн энэ доголдол нэр хүндэд сөрөг нөлөөлөх нь мэдээж.

LSE биржийн гүйцэтгэх захирал Ксавье Роле хангамжийн MilleniumIT системийг 2009 онд биржийн технологийг үндсээр нь өөрчлөн ижил төстэй Bats Europe ба Chi-X Europe худалдааны системүүдтэй амжилттай өрсөлдөх зорилгоор авсан байв. Шинэ технологи нь хуучин Windows Server,  MS SQL Server системүүдээс өөр Novell Suse Linux хангамжийн программ дээр суурилагдсан байна. LSE-д түүнийг суурилуулж байхдаа худалдааны талбарт цахим технологи  нэвтэрч эхэлсэн 1986 оноос хойш хийгдэж байгаа хамгийн нарийн ажиллагаа гэж байсан юм.

MilleniumIT ажиллаад эхлэнгүүтээ арилжаа явуулж, түүнийг хянах тал дээр асуудал үүсгэсэн гэж трейдерууд дургүйцэж байлаа. Баасан гаргигийн саатал нь LSE-ийн Италийн салбар болох Миланы Borsa Italiana хөрөнгийн бирж арилжаагаа 6,5 цагаар хоцрон хаагдахаасаа хоёр цагийн өмнө эхэлсэн хэргийн дараа гарсан байна. “Долоо хоногийн дотор хоёр дараалсан саатал гарч байгаа нь итгэлийг унагаж байна” шинжээчид хэлж байгааг  Bloomberg агентлаг иш татан мэдээлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж