
Харин энэ сарын эхээр Хятад онгоц тээвэрлэгч хөлөг онгоцтой болно гэж мэдэгдсэн нь тус улс цэрэг армийн шинэ бодлого явуулж эхэлснийг харуулж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. 1998 онд Украйнаас худалдаж авсан онгоц тээвэрлэгчийн загвараар Хятад өөрсдийн онгоц тээвэрлэгчийг угсарч байгаа ажээ. 67,000 тонн бүхий онгоц тээвэрлэгч улам бүр хүчирхэгжиж, эдийн засгийн өсөлт нь нэмэгдэж буй Хятадын бүр хүчний бэлгэдэл болохоос гадна Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг шийдэхэд чухал үүрэгтэй гэж АНУ-ын батлан хамгаалахын үндэсний их сургуулийн стратегийн үндэсний судалгааны институтын ахлах мэргэжилтэн Крис Юнг ярьжээ. Хятадын засгийн газар батлан хамгаалах зардлыг энэ онд 12.7 хувиар нэмэгдүүлж, 91.5 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдэгдэж байсан юм. Харин ажиглагчид батлан хамгаалахад зарцуулж буй тус улсын зардал үүнээс хэд дахин их гэж таамаглаж байна. Хятадын ард иргэдийн дунд явуулсан бүх нийтийн санал асуулгаар онгоц тээвэрлэгч хөлөг онгоцтой болохыг иргэдийн 81.3 хувь нь дэмжсэн үзүүлэлт гарчээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон Хятадын гол стратеги бол орчин үеийн өндөр технологийн дайнд ялалт байгуулах. Ингэснээр Хятад дайснаа хилээр нэвтрэхээс өмнө зогсоох чадалтай болно” гэж тус улсын цэргийн хэвлэлийн сэтггүүлч Сонг Зонгпинг ярьжээ. Хятад улсын батлан хамгаалахад зарцуулж буй зардал дэлхийн бусад орны стандарттай харьцуулахад маш бага. АНУ 2011 онд батлан хамгаалахад 725 тэрбум ам.доллар зарцуулах төсөв баталсан” гэж тус улсын гадаад хэргийн сайд асан Ли Жаошин ярьжээ.
Гэсэн хэдий ч Бээжин батлан хамгаалах бодлогоо шинэчилж, энэ салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа нь АНУ, болон тус улсын хөрш орнуудын хувьд санаа зовох хангалттай шалтгаан юм.
Ангилал: Хөрш орон
Түлхүүр үг: