
Орон даяар үргэлжилж буй элсэлтийн ерөнхий шалгалт гурав дахь буюу сүүлийн өдөр өнөөдөр болж байна. Өнөөдөр элсэгчдээс физик, орос хэл, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр шалгалт авч, 18.20 цаг гэхэд орон даяар элсэлтийн шалгалтыг дуусгавар болгох юм. Сурагчид шалгалтын дүнгээ ирэх сарын 1-нд цахим хуудсаар дамжуулан хүлээн авч, онооны дарааллаар сургуулиа сонгох учиртай. Одоогийн байдлаар шалгалтын тест задарсан тохиолдол гараагүй байна. Харин зарим хичээлийн шалгалтын материал гүйцэтгэхэд хүнд байсан талаар сурагчид ярьж байлаа.