Сүлжээний хохирогчдын гомдлыг авч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.19-нд нийтлэгдсэн

Сүлжээний хохирогчдын гомдлыг авч байна

“Байгаль эрдэнэ сан” ТББ байгуулж, иргэдийг байр, машинтай болгоно
хэмээн их хэмжээний мөнгө залилсан Т.Уранчимэг Н. Содномпил, Г.
Мэндсайхан нарыг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэдэнд мөнгөө
алдсан иргэдийн гомдлыг нийслэлийн дүүрэг  тус бүрийн мөрдөн байцаах
албанд  хүлээн авч байгаа аж. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөн
байцаах албад өнөөдөр 09.00-20.00 цаг хүртэл өргөдөл хүлээх авна.
Цагдаагийн байгууллагад хандахдаа өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар,
ТББ-тай байгуулсан гэрээг, хуулбарын хамт, мөнгө төлсөн баримтаа
хуулбарын хамт авч очих ёстой аж.  Албан бус мэдээгээр сүлжээний
хохирогчдын тоо 3000  даваад байгаа аж. Иргэдээс их хэмжээний мөнгө
залилсан сүлжээний бизнесийн эздэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р
зүйлийн 148.4-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж