Цацраг идэвхит бодисын алдагдал нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.19-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхит бодисын алдагдал нэмэгджээ

Японы Фукушима
АЦС-ын цацраг идэвхит бодисын алдагдлын хэмжээ улам нэмэгдсэнээс  станцын операторууд бохирдсон усыг цэвэрлэх
ажиллагааг т
үр зогсоосон байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд
болсон газар х
өдлөлт, цунамийн
гамшигт  с
үйдсэн тус АЦС-ын реакторуудыг хөргөхийн тулд 110,000 тонн ус зарцуулсан ажээ. Цацраг идэвхит
бодис шингэсэн ус Олимпийн тэмцээний 40 усан санг д
үүргэхэд хангалттай бөгөөд далай руу урсах эрсдэлтэй
байгаа юм. Газар х
өдлөлт, цунамийн гамшиг
АЦС-ын реакторуудыг с
үйтгэснээс цацраг идэвхит
бодис ийнх
үү алдагдах болсон билээ. Фузушимагийн АЦС-ын осол 1986 оны Украйны
Чернобылийн гамшгаас хойшхи хамгийн том осол.

Токиогийн эрчим хүчний компани (ТЕПКО)-ийн инженерүүд  цацраг
идэвхит бодисын алдагдал гэнэт ихээр нэмэгдэж буйн шалтгааныг ол
охоор ажиллаж байна. Инженерүүдийн мэдээлж буйгаар
реакторуудаас алдагдаж буй цацраг идэвхит бодисын хэмжээ
өмнөхөөсөө их болж байгаа гэнэ. Цацраг
идэвхит бодис ихээр алдагдах болсон шалтгааныг олоход хэдэн долоо хоног
шаардагдах гэнэ.
Фукушима
АЦС-аас  алдагдаж буй цацраг идэвхит
бодисын алдагдлыг зогсоож, ц
өмийн бохирдолтой усыг яах вэ гэдэг асуудал “ТЕПКО”-гийн удирдлагуудын
толгойн
өвчин болоод байна. 

Японд борооны
улирал болж буй энэ
үед цацраг идэвхит бодистой  усан
сангийн ус хальж, далайн усанд ши
нгэх эрсдэл өндөр байгаа юм.

Фукушимагийн
цацраг идэвхит бодис алдагдаж буй ц
өмийн гурван реакторыг “ТЕПКО” 2012 он гэхэд бүрэн аюулгүй болгохоо амласан ч цацраг
идэвхит бодисын алдагдлын хэмжээ улам нэмэгдэх болсон байна.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж