Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд эх орондоо ирлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өчигдөр өндөрлүүлээд өнөөдөр 12.00 цагийн орчимд Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зяабогийн урилгаар энэ сарын 14-17-ний өдрүүдэд өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга болон бусад албан хүмүүс, мөн хэвлэл мэдээллийнхэн багтсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өмнөд хөршид хийсэн энэ удаагийн айлчлалыг урд хөрштэйгээ харилцах харилцаанд түүхэн хуудас нээсэн, үр дүнтэй айлчлал болсон  хэмээн дүгнэж буй.

Айлчлалын хүрээнд ямар хэлэлцээрүүдийг хийж, тохиролцоонд хүрснийг тоймлоё.

ГАЗРЫН ТОС:

  • Газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар тохиролцов:
  • Газрын тосны бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх, 
  • Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэнд нааштайгаар судалж үзэхээр болсон.  
  • Яньшанийн Газрын тос боловсруулах үйлдвэртэй танилцсан.  
  • Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй газрын түүхий тосны оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны багц бүтээгдэхүүн авч байх саналыг илэрхийлсэн. 
  • Гуравдагч орнуудаас авах түүхий тосыг Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг импортоор авч байх санал тавьсан.  

ХИЙН ХООЛОЙ:

  • Орос, Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгээ ярьж байгаа билээ.
  • Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын гурван талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Хятадын тал үүнийг идэвхтэй судлахаар болов.


ТАВАНТОЛГОЙ:

  • Зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдэг утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа.
  • Ер нь Монголын Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрсний хувьд БНХАУ нь гол зах зээл юм.  Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ.
  • Энэ утгаараа БНХАУ-ын Засгийн газрын дэмжиж буй “Шинхуа” группийг Тавантолгойн төслийг  хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхитэй оролцуулахаар талаар ярилцав.

Оюутолгой:

  • Хятадаас эрчим хүч авах асуудлаар “Оюутолгой” компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
  • Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно.
  • Харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих- Монголын тал ч БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх зам нээгдлээ.
  • Оюутолгой төслийг эрчимжүүлэхийн тулд Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх.

Дэд бүтцийн салбар:

  • “100’000 орон сууц” төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн.
  • Зам сайжруулах – УБ 
  • Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлд хурдны зам барих, 
  • Түүнчлэн Улаанбаатар–Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийг  талууд хамтран идэвхтэй судлах болов.  
  • Транзит тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг өргөтгөх талаар талууд үргэлжлүүлэн санал солилцох хэрэгтэй байна.  


ТӨМӨР ЗАМ:

  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг тайлбарлан ярилцав.
  • Төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов. 
  • Холбогдох яам, байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгүй болгох, шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллахаар болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж